Тун удахгүй кино театруудаар Монголын эртний түүхийг бодитоор харуулсан “Ану хатан” кино нээлтээ хийх гэж байгаа билээ. Үүнтэй зэрэгцэн киноны нээлтэнд Холливудаас зочид ирж оролцох юм байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Стивен Сигал ирнэ гэсэн нь ташаа мэдээлэл гараад байгаа. Льюис Вэйгийн найз кино бизнесийн томоохон эрхэм Нэнси Спилберг “Ану хатан” киноны трэйлерийг үзээд нээлтэд нь ирэх хүсэлтээ илэрхийлснийг Стивен Сигалтай андуурсан бололтой. Нэнси Спилберг нь найруулагч Стивен Сигалийн төрсөн дүү нь бөгөөд 2013 оны 1р сарын 18 нд болох “Ану хатан” киноны нээлтийн ёслолд ирэх гэнэ. Мөн түүнээс гадна АНУ, БНХАУ, Япон , Герман, БНСУ-ын элчин сайд нар оролцох юм байна.
М. Мөнх-Оюун


0 comments:
Сэтгэгдэл бичих