Монголын дуу хоолой нэвтрүүлгийн редакцийн Япон хэлний ажилчин, хамт олонд
Та бүхэн сайн байцгаана уу?
Өнөөдрийн хөгжмийн нэвтрүүлгээр шинэ төрөл жанрын гэх үү урьд байгаагүй хөгжмийн урсгалтай танилцлаа. Үнэхээр гайхамшигтай санагдлаа. Мартагдаж үгүй болсон эртний хөгжмийн зэмсгийн содон аялгууг саксафон зэрэг орчин үеийн хөгжмийн аялгуутай чадварлагаар хослуулж гайхамшигтай хөгжмийн бүтээл туурвисан байна. Хуучин хөгжмийн зэмсэгт гол анхаарлаа хандуулсанд гол утга учир нь байгаа гэж бодогдож байгаа ч түүнээс илүү янз бүрийн хөгжмийн зэмсэгтэй хослуулан ашигласан нь үнэхээр шинэлэг сайхан санаа болсон мэт санагдаж байна. Энэхүү бүтээлийн хөгжмийн зохиолчын бодол санааг нь яг ямар болохыг мэдэхгүй ч энэ хүн бол гайхамшигтай шинэ санааг сэдэгч хүн шиг санагдлаа.Зарим аялгууны нэр нь сайн сонсогдсонгүй боловч дэлхий ертөнц хийгээд байгаль орчныг сэдэвлэсэн нь хангалттай ойлгогдож байна. Ертөнц, түүн дотор хүрээлэн буй байгаль орчны чухалыг Монголоос дэлхий дахинд хандан мэдээлж байгаа нь тод мэдрэгдэж байна. Японд ч гэсэн энэхүү бүтээлд анхаарлаа хандуулах хөгжмийн нарийн мэдрэмжтэй хүн цөөнгүй байгаа биз ээ. Ганцхан удаа гэдэг хайран байгаа болохоор амралтын өдрөөр ч юм уу дахин нэг нэвтрүүлж өгвөл сайн байна. Үргэлж сайхан дуу хөгжим хүргэдэг танай нэвтрүүлгийн энэ дугаар үнэхээр онцгой байлаа. Цаашид танай нэвтрүүлгийг баяртайгаар сонсож байх болно.

0 comments:
Сэтгэгдэл бичих