Нүүр » , » Сильвио Берлускони сүй тавьжээ

Сильвио Берлускони сүй тавьжээ

Written By Unknown on Wednesday, January 16, 2013 | 6:48 PM

Италийн экс Ерөнхий сайд Сильвио Берлускони саяхан улсынхаа "Canale 5" телевизийн "Domenica live" ярилцлагын шоунд оролцохдоо сүй тавьсан тухайгаа мэдэгджээ. Тэрбээр сүүлийн саруудад 27 настай Францеска Паскалитай харилцаатай холбоотой болоод байгаа тухай мэдээлж байсан. Италийн хэвлэл мэдээллийн магнат, тэрбумтан Сильвио Берлускони өдгөө 76 настай. Тэрбээр 1965 онд Карла Ельвира Долл"Ожлиотой гэрлэж 1985 онд хоёр тийш болжээ. 1990 онд Вероника Лариотой гэрлэсэн ч 2010 онд салсан юм. Хоёр удаагийн гэрлэлтээс таван хүүхэдтэй болсон Сильвио Берлускони тэднийг эцгийн хайр халамж, мөнгөөр дутаахыг хүсдэггүй нэгэн аж.Сильвио Берлускони 17 настай тайчигчийг өөрийнхөө төрсөн өдрөөр урьж ажиллуулахдаа бэлгийн харьцаанд уруу татсан гэж буруутгагдаад байсан юм. Гэвч өмгөөлөгчдийн хүсэлтээр Миланы шүүх энэ хэргийг хааж магадгүй байна.

Бусдад түгээх :

0 comments:

Сэтгэгдэл бичих

 
Copyright © 2013. КУДС - All Rights Reserved