Нүүр » , » Залуу зохион бүтээгч олон улсын уралдаант нэвтрүүлэг

Залуу зохион бүтээгч олон улсын уралдаант нэвтрүүлэг

Written By Unknown on Wednesday, January 16, 2013 | 6:59 PM

Монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагддаг  Залуу зохион бүтээгч олон улсын уралдаант нэвтрүүлэг 2012 оны 10 сард нэгдүгээр шатны шалгаруулалтаа эхлүүлж  баруун, зүүн, хангайн, төвийн гэсэн 4 бүсэд шалгаруулалтаа хийж өндөрлөжээ. Уралдаанд оролцогчдын насны ангилалын ихэнх хувь нь 12-28 насныхан техник бүтээлч сэтгэхүйтэй өөртөө итгэлтэй залуус хамрагдсан байна. Нэгдүгээр шатны шалгаруулалтанд зөвхөн санаагаа тайлбарлаад тэнцвэл дараагийн шатандаа бүтээлээ хийж ирж өрсөлдөх юм. Мөн залуу зохион бүтээгч олон улсын уралдаан нь Улаан-Үүд хотод шалгаруулалтаа явуулсан төдийгүй энэ жилээс хүрээллээ тэлж гадаадын улс орнуудад сурч байгаа оюутан  залуусдаа оролцох бүрэн боломж олгож  mgl_inventor@yahoo.com хаягаар хүлээн авах болсноороо бусад уралдаант цэнгээнт нэвтрүүлгүүдээс давуу талтай болж өгчээ. Хоёрдугаар шатны шалгаруулалт 2 сарын 22, 23, 24-нд болж өндөрлөх юм байна.

Бусдад түгээх :

0 comments:

Сэтгэгдэл бичих

 
Copyright © 2013. КУДС - All Rights Reserved