Ногоон цай нь байхуу цайнаас ч илүү ашиг тустай аж. Учир нь байхуу цайг исэлдэх боломжтойгоор боловсруулдаг бол, ногоон цайг тэгдэггүй. Иймээс ногоон цай нь антиоксидант болон поли-фенолын чанараа дээд зэргээр хадгалсан байдаг юм. Ялангуяа нарны гэрэлд ургасан ногоон цай витамин, ашигтай элементүүдээр дүүрэн байдаг байна.
1. Жин барина. Ногоон цай нь бодисын солилцоог идэвхжүүлдэг. Ногоон цайнд агуулагдах полифенол нь хоолыг калори болгодог, өөхний исэлдэлтийн түвшинг идэвхжүүлдэг юм.
2. Чихрийн шижин. Ногоон цайг хоолны дараа уувал цусан дах сахарын хэмжээний өсөлтийг удаашруулдаг учир глюкозын хэмжээг зохицуулдаг. Ингэснээр их хэмжээний инсулин үйлдвэрлэгдэхээс сэргийлнэ.
3. Зүрхний өвчин. Ногоон цай нь цусны эсүүдийг тайвшруулснаар, цусны даралтын өөрчлөлтийг тэсвэрлэх чадвартай болгодог. Мөн цусны бөөмүүдийн бөөгнөрөөлөөс сэргийлж, тал харвалт, зүрхний шигдээснээс хамгаална.
4. Хоол боловсруулах эрхтний хорт хавдар. Ногоон цай нь хоол боловсруулах эрхтний хорт хавдарын эрсдлийг бууруулахаас гадна, ерөнхийдөө эрүүл эсүүдийг устгалгүйгээр хорт хавдрын эсүүдийг устгадаг гэдэг.
5. Холестрол. Ногоон цай нь цусан дахь муу холестролыг бууруулж ашигтай холестролын хэмжээг нэмэгдүүлдэг.
6. Алзхеймер, Паркинсоны өвчин. Энэ аймшигтай өвчнүүдийг магадлалыг ногоон цай бууруулдаг гэнэ. Учир нь ногоон цай нь тархины эсүүдийг үхэхээс сэргийлж, гэмтсэн тархины эсүдийг сэргээдэг аж.
7. Шүдний илжрэл. Судалгаагаар цайнд агуулагддаг catechin хэмээх химийн антиоксидант нь хоолойны үрэвсэл, амны хөндийн өвчлөлүүдийг үүсгэгч бактеруудыг устгадаг нь тогтоогджээ.
8. Цусны даралт. Ногоон цайг тогтмол хэрэглэснээр даралт ихсэхээс сэригийлнэ.
9. Уур бухимдал. Ногоон цайны навчинд теанин хэмээх амино хүчил агуулагддаг. Энэ нь биеийг тайвшруулж, тайтгаруулах үйлчилгээтэй.
10. Арьс арчилгаа. Үрэсвлийн эсрэг болон антиоксидант чанар нь бүсгүйчүүд биднийг залуу насаа удаан хадгалахад ч сайнаар нөлөөлдөг аж.
Ногоон цайг хэрхэн уух вэ?
Ногоон цайны нэг пакетыг, байхуу цай шиг нэг аяганд ууж хэрэглэхгүй. Харин нэг пакетыг нэг литр буцалсан усанд хандалж, гүцэнд хийж хийж хэрэглэнэ. Хэрэв нэг гүцнээс олон аяганд хийх гэж байгаа бол, аяга болгонд гурав хуваах маягаар хийгээрэй. Эхний удаад бүх аяганы гуравны нэг хүртэл, дараагийн удаад гуравны хоёр, хамгийн сүүлд аягыг дүүртэл нь хийнэ гэсэн үг. Учир нь эхний удаагийн аягалалт дутуу хандлагдсан байдаг.
Жирийн хүн өдөрт 5 аяга ногоон цай ууж болно. Учир нь ногоон цай нь шингэн гадагшлуулдаг учраас, түүнээс ихийг уувал наанадаж 00-ын өрөөнөөс салахаа болино. Мөн шингэнээ их алдсанаас болоод толгой эргэж магадгүй. Хэрэв чи каффейнд мэдрэмтгий бол, өдөрт нэг аягыг уухад л хангалттай. Ногоон цайнд агуулагдах таннин нь фолийн хүчил болон төмрийн нийлэгжилтийг бууруулдаг учир жирэмсэн бүсгүйчүүд ихээр хэрэглэх хэрэггүй.
0 comments:
Сэтгэгдэл бичих