НАСА-гийн эрдэмтэд алдарт Леонардо да Винчийн бүтээсэн Мона Лиза зургийг сансарт цацах гэж байна. Тэд 2017 оноос Лазерын холбооны системийг ашиглаж эхлэх бөгөөд үүний тусламжтайгаар алдартай хөрөг зургийг сарны гадаргуу дээр харуулахаар төлөвлөжээ. Массачусеттс мужийн Технологийн их сургуулийн профессор Дэвид Смит “Энэ системийг ирэх сараас бүтээхээр ажилдаа орох гэж байна. Сарны гадаргуунд Мона Лизаг харуулснаар хүн төрөлхтөн сансрын уудамд лазерын технологийг ашиглах талаар дэвшил гаргаж байгаа юм” гэв. Түүний ярьснаар НАСА-гийн сансрын лазер нь өнөөгийн бидний ашиглаж буй радио системийн хурднаас 100 дахин илүү аж.
0 comments:
Сэтгэгдэл бичих