Сар шинийн баярын өдрүүдээр авах зарим арга хэмжээний тухай захирамжийн дагуу Чингисийн өргөн чөлөөний авто замын хөдөлгөөнийг зохицуулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс Моннисын өмнөх урдаасаа хойд чиглэлийн автобусны зогсоолыг 01 сарын 26-ны өдрөөс “Төв номын сан”-гийн өмнөх талбайд шилжүүлэхээр боллоо.
Уг зогсоолд өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн үйлчилгээний их багтаамжийн 12 чиглэлийн 134 автобус зогсон иргэдэд үйлчилгээ үзүүлдэг юм. Харин хуучин автобусны зогсоолыг таксины зогсоол болгон ашиглахаар төлөвлөж байна.Мөн “Барс ” захын хойд талын Нарны зам дахь баруунаас зүүн чиглэлд байрлах автобусны зогсоолд нийтийн тээврийн үйлчилгээний М:25б “Баянхошуу-ТЭЦ III” ,М: 30 “”Япон цэргийн цогцолбор –Вокзал”, М:41 “Толгойт-амгалан” гэсэн чиглэлийн 39 автобус 01 сарын 26-ны өдрөөс эхлэн уг зогсоолд зогсож иргэддээ үйлчилгээ үзүүлнэ гэж Нийслэлийн тээврийн газраас мэдээллээ.
0 comments:
Сэтгэгдэл бичих