Монголчууд бид эрт дээр үеэсээ хээр талд морин дэл дээрээ уртын сайхан дуугаа аялаж ирсэн гайхамшигт ард түмэн билээ. Тиймдээ ч манай уртын дууны сан хөмрөг шавхагдашгүй арвин байдаг бизээ.
Нийт монгол туургатны хэмжээнд 3000 гаруй уртын дуу байдгаас манай манай улсад 2000 гаруй нь байдаг гэсэн судалгаа гарчээ. Энэ цаг үеийн хүүхэд залуучууддаа уртын дуугаа өвлүүлэн үлдээхээр олон арван уран бүтээлчид ажил амьдралаа зориулан хөдөлмөрлөсөөр байгаа хэдий ч бүх нийтийг хамарч чадахгүй байсаар байна. Мөн сүүлийн үеийн залуус уртын дууг дуулах нь ховор болжээ. Тиймээс энэ тал дээр эцэг эхчүүд үр хүүхэддээ уртын дуугаа зааж сургах тодорхой арга хэмжээ авахгүй бол Монголын нэг өв соёл устаж үгүй болох аюул нүүрлээд байна.С.Пүрэвсүрэн
0 comments:
Сэтгэгдэл бичих