Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оржээ. Тодруулбал, Аж ахуй нэгж, байгууллагын ажилтаны сар тутам төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 /дөрвөн/ хувь байхаар болгожээ. Үүний 2 /хоёр/ хувийг ажил олгогч, 2 /хоёр/ хувийг ажилтан гаргаж байхаар тогтоожээ. Тус тогтоол 2013 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байна.
Улмаар “Эрүүл мэндийн даатгалын 2012 оны шимтгэлийн хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 328 дугаар тогтоолыг 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болгожээ.
Харин төрөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь хариуцдаг иргэд, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагч, малчин, ял эдэлж байгаа хоригдол болон Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.11-д заасан иргэний эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг тус тус 670 төгрөгөөр, гадаадын иргэн, харьяалалгүй хүний эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 6 хувьтай тэнцүү байхаар тогтоосон байна.
0 comments:
Сэтгэгдэл бичих