Нүүр » » МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙН ЗАРЧИМ

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙН ЗАРЧИМ

Written By Unknown on Sunday, January 20, 2013 | 8:53 PM

 
 Ардчилсан нийгэм дэх иргэний үнэнийг мэдэх эрхийг хүндэтгэж сэтгүүлчид нийгмийн өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлан энэхүү зарчимд заасан мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахин баримтална. Үүнд:
1. Үнэнийг мэдэх олон түмний эрхэд захирагдаж баримтад тулгуурлан мэдээлнэ.
2.Мэдээлэл, баримтыг цуглуулахдаа шударга бус аргыг хэрэглэхгүй /ноцтой гэмт хэрэг илрүүлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалахад зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд/
3.Баримтыг мушгин гуйвуулахыг цээрлэнэ.
4.Шашин шүтлэг, нас хүйс, яс үндэс, бэлгийн амьдрал, чиг баримжаагаар ялгаварлан гадуурхахгүй.
Гэмт хэрэг, хүчирхийлэл, терроризм зэрэг хүнлэг бус зүйлийг хөөрөгдөн сурталчлахгүй.
5.Бусдыг гүтгэх, доромжлох, нэр төрийг гутаахыг цээрлэнэ.
6.Нийтлэл, нэвтрүүлгийнхээ төлөө аливаа хэлбэрээр авилга авахгүй.
7.Бусдын бүтээлийг хэсэгчлэн болон бүхлээр нь хулгайлахгүй.
8.Хүмүүсийн хувийн нууцыг нийтэд дэлгэн тавихгүй/улстөрчид, төрийн өндөр албан тушаалтнуудаас бусад/,
9.Иргэн хүний уй гашуу, зовлон шаналлыг мэдээлэл олж авах эх сурвалж болгож ашиглахгүй.
10.Буруу ташаа мэдээлэлд гомдол гаргасан байгууллага, хувь хүнд залруулга хийж, няцаалт хэвлэн нийтлэх, нэвтрүүлэх боломж олгоно.
11.Улс нийгэм, шударга ёс, ардчиллын үнэт зүйлсэд харшлах баримтыг нуун дарагдуулахыг цээрлэнэ.
12.Нийтлэл, нэвтрүүлэг, гэрэл зураг, баримтат кино, цахим мэдээлэлд эх хэл соёл, гоо зүй, ёс суртахууны нийтлэг хэм хэмжээг сахина.
13.16 нас хүрээгүй хүүхдээс эцэг эх, халамжлан хариуцагчийнх нь  зөвшөөрөлгүйгээр мэдээлэл авахгүй.
14.Мэргэжил нэгтнүүдийнхээ эрх ашгийг хүндэтгэж зөвхөн шударга өрсөлдөөнийг эрхэмлэнэ.
15. Мэдээллийн эх сурвалжаа нууцална.
16.Хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн хүрээнд сэтгүүлчид үзэг нэгт нөхдийнхөө асуудлыг зөвхөн мэргэжлийн түвшинд шүүн хэлэлцэхийг зөвшөөрнө. Төр засаг, түүний эрхтэн дархтнууд сэтгүүлчдийн үйл ажиллагааг зааж зааварлах, хөндлөнгөөс оролцох явдал байж болохгүй.
17. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчид төлбөрт болон захиалгат нийтлэл, нэвтрүүлгийг сэтгүүл зүйн бичлэгээс ялгаж тэмдэглэн нийтэд зөв ойлголт өгөх үүрэгтэй.
                                                           МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН 15 ДУГААР ИХ ХУРАЛ
                                                                        Улаанбаатар, 2011 оны 12 дугаар сарын 10
Бусдад түгээх :

0 comments:

Сэтгэгдэл бичих

 
Copyright © 2013. КУДС - All Rights Reserved