Нүүр » , » Хамгийн том “Соёмбо” Замын-Үүдэд сүндэрлэнэ

Хамгийн том “Соёмбо” Замын-Үүдэд сүндэрлэнэ

Written By Unknown on Sunday, January 20, 2013 | 9:04 PM


Дорноновь аймгийн Замын-Үүд суманд Бадамлянхуа цэцэг дээр байрласан “Алтан Соёмбо”-ийг барихаар болжээ. Уг хөшөө нь 17 метр өндөртэй бөгөөд анх үүнийг урлах санааг Дорноговь аймгийн аж ахуйн албаныхан  санаачилсан байна. Соёмбо хөшөөт цогцолборыг цэцэрлэгт хүрээлэнгээр хүрээлэгдсэн, ёслол хүндэтгэлийн талбай ба 5 метр, мушгирсан дугуй шаттай , тойроод 4 хүчитнээр хамгаалуулсан байна.  Уг цогцолбор нь манай улсын нутгаар дамжин өнгөрч буй зорчин явагчид, гадаад дотоодын жуулчид, зочид төлөөлөгчид, нийт ард иргэдийн ёслол хүндэтгэлээ илэрхийлдэг, омог бардам эх оронч үзлийг бадраах зорилготой гэнэ. Хөшөөг босгоход нийт 185 сая төгрөг орсон бөгөөд , 80 хоногийн дотор баригдах юм байна.
                                                                                                                                   Б. Ариунзул








Бусдад түгээх :

0 comments:

Сэтгэгдэл бичих

 
Copyright © 2013. КУДС - All Rights Reserved