Оюу Толгой ХХК уламжлалт бэлчээрийн мал аж ахуй болон нүүдлийн ахуйн хэв шинжийг уул уурхайн үйлдвэрлэлийн нөлөөллөөс үл хамааран оршин тогтнох нөхцлийг бүрдүүлэх, орон нутгийн малчид, иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор 2011 оноос “Бэлчээрийн менежмент” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн юм.
Энэ хөтөлбөр төр, засгийн бодлогыг хэрэгжүүлэх, сумдын Засаг даргын тамгын газар, мэргэжлийн байгууллагуудтай хамтран малчдын бүлэг, хоршооны үйл ажиллагааг дэмжих, малын эрүүл мэнд, мал маллагааны менежментийг сайжруулах чиглэлээр ажиллаж байна. Малчдын хувьд хавар хамгийн хүнд улирал нь байдаг. Хаврын улиралд турсан мал туйлдаж эцдэг бөгөөд хээлтэй мал, төлийг ядарч доройтохоос сэргийлэн угтуулж тэжээх нь хамгийн оновчтой байдаг. Иймээс Оюу Толгой ХХК-иас хэрэгжүүлж байгаа “Бэлчээрийн менежмент” хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймгийн Даланзадгад, Ханбогд, Манлай, Баян-Овоо суманд 340 тонн хорголжин, хивэг, арвай будаа болон эрдэсийн долооц зэрэг олон төрлийн хүчит тэжээл хүргэлээ. Тэжээлийг малчдад хуваарилах ажлыг сумдын Засаг даргын тамгын газар хариуцан зохион байгуулж байна.
0 comments:
Сэтгэгдэл бичих