“АШИГТ МАЛТМАЛЫН ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ” СЭДЭВТ СЭТГҮҮЛ ЗҮЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙН УРАЛДААНЫ БОЛЗОЛ
Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жил, ирэх онд тохиох Монголд Үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци, Монголын сэтгүүлчдийн эвлэлээс “Ашигт малтмалын эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь” сэдэвт сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдааныг зарлаж байна.
Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жил, ирэх онд тохиох Монголд Үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци, Монголын сэтгүүлчдийн эвлэлээс “Ашигт малтмалын эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь” сэдэвт сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдааныг зарлаж байна.
Монгол Улсын хөгжлийн нэгэн хөшүүрэг болсон уул уурхайн өнөөгийн бодит байдлыг ил болгох, тулгамдсан асуудлыг хөндөж асуудал дэвшүүлэх, олон нийтийн анхаарал хяналт, дуу хоолойг дэмжих замаар ашигт малтмал, уул уурхайн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, уул уурхайн мэргэжсэн сэтгүүлчдийг бэлтгэхэд энэхүү уралдааны зорилго оршино. Уралдаанд оролцож буй бүтээл нь уул уурхайн өнөөгийн хөгжлийн тулгамдсан асуудлыг олон нийтийн анхаарлын төвд оруулж, хөгжлийн бодит, зөв замд оруулахад тус дөхөм үзүүлэхүйц уран чадварын өндөр түвшинд бүтээгдсэн сэтгүүл зүйн шилдэг бүтээл байвал зохино.
Уралдааны бүтээлийг 2013 оны 02-р сарын 15 хүртэл МСЭ-ийн байранд хүлээн авна.
Сэдвийн хамрах хүрээ:
Ашигт малтмалын эрх зүйн орчинг боловсронгуй болгох сэдвийн хүрээнд:
• Стратегийн ач холбогдолтой орд ба төрийн оролцоо
• Ашигт малтмалын өмчлөл ба тусгай зөвшөөрөл
• Байгаль орчны нөхөн сэргээлт
• Орон нутаг ба олон нийтийн оролцоо
• Орлогын менежмент
Сэтгүүлчдэд тавигдах шаардлага:
• Хэвлэл мэдээллийн байгууллагад ажилладаг буюу мэргэжлийн сэтгүүлч байх
• Өөрийн бүтээлийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэлж, нэвтрүүлсэн байх
• Уул уурхайн сэдвээр асуудал дэвшүүлэхдээ судалгаанд түшиглэсэн байх
• Сэтгүүл зүйн бүтээлийн мэргэжлийн шаардлагыг хангасан байх
Бүтээлд тавигдах шаардлага:
• Сэтгүүл зүйн бичлэг, нэвтрүүлгийн өндөр түвшинд бүтээгдсэн байх
• Асуудлыг мэтгэлцээн зэрэг олон талаас нь хөндсөн байх
• Улс төрийн аливаа нөлөөллөөс ангид байх
• Сэтгүүл зүйн бичлэгийн аль ч төрлөөр байж болох
Уралдааны шагнал:
Телевиз ба радиогийн төрөлд:
Нэгдүгээр байр: 1. Өргөмжлөл, 4 сая төгрөг
Хоёрдугаар байр: 1. Өргөмжлөл, 3 сая төгрөг
Гуравдугаар байр: 1. Өргөмжлөл, 2 сая төгрөг
Сонин, сэтгүүлийн төрөлд:
Нэгдүгээр байр: 1. Өргөмжлөл, 3 сая төгрөг
Хоёрдугаар байр: 1. Өргөмжлөл, 2 сая төгрөг
Гуравдугаар байр: 1. Өргөмжлөл, 1 сая төгрөг
МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИ
МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН ЭВЛЭЛ
МСЭ-ийн байранд бүтээлийг хүлээж авна.
Лавлах утас: 330948, 99991706, 9909579
0 comments:
Сэтгэгдэл бичих