Монголын говьд анх удаа олон улсын жишигт нийцсэн "Ханбумбат" нисэх буудлыг Оюу Толгой ХХК барьж, байгууллаа. Энд иргэний тээврийн Боинг 737-800w, ачааны С130 онгоц буух боломжтой. Нэг цагт 240 зорчигчдод үйлчлэх хүчин чадал бүхий үйлчилгээний барилга, агаарын хөдөлгөөн удирдах цамхаг, галын аюулгүй байдлыг хангаж иж бүрэн хэрэгсэл бүхий алба зэрэг олон хэсгээс бүрдэнэ. Нисэх буудлын зураг төслийг "Татах Хүч" ХХК-ийн 10 гаруй архитектор, инженер техникийн ажилтан оролцсон баг Монгол гэрийн хэв маягийг зэс, алтны өнгөтэй хослуулан өвөрмөц шийдлээр бүтээжээ.Нисэх буудлын хамгийн гол чухал хэсэг болох хөөрч буух зурвас замыг дэлхийн шилдэг техник, технологи ашиглан барьжээ. Энэ талаар барилгын гүйцэтгэгч болох Арц Суварга ХХК-ийн Ерөнхийлөгч Ш.Алтансүх "Бид АНУ-ын Гомако компаниас нийлүүлсэн хатуу хучилттай зам тавигч төхөөрөмжийг Монголд анх удаа ашиглалаа. Ингэснээр бүтэн 3 жилд гүйцэтгэх 3250 метр урт, 45 метр өргөнтэй хөөрч, буух зурвас замын ажлыг 90 хоногт дуусгасан" юм байна.
Нисэх буудлын зурвасын үйлчилгээ, хяналт шалгалт, нислэг хөдөлгөөний удирдлага, гэрэл дохиолол, холбоо зэрэг мэргэжлийн үйл ажиллагааг Эй Си Эйч Сервисэс ХХК хариуцах явуулах юм. Тус компанийн захирал М.Мэндбаяр "Бид бэлтгэл ажлаа үндсэндээ дуусгаад байгаа. Монгол инженерүүдийн гараар баригдсан ийм сайхан нисэх буудлын үйл ажиллагааг явуулах болсондоо бахархаж байна" гэлээ.
"Ханбумбат" нисэх буудлын зорчигч үйлчилгээний барилгад үйл ажиллагаа явуулах компанийг удахгуй шалгаруулах юм. Энэ талаар Оюу Толгой ХХК-ийн Бүс нутгийн хангамжийн ажилтан Д.Батболд "Бид орон нутгийн компани, байгууллагуудын дунд үйлчилгээ эрхлэх тендер зарласан байгаа гэжээ.
"Ханбумбат" нисэх буудал
Written By Unknown on Monday, January 28, 2013 | 8:18 PM
Labels:
Мэдээлэл,
Эдийн засаг
0 comments:
Сэтгэгдэл бичих