I. Хэв маяг Хэв маяг буюу стиль гэдэгт голчлон үгийн сонголтыг хамааруулдаг. Эхлээд нийгмийн шинжлэх ухааны хэллэг нь (бусад бүх шинжлэх ухааны нэгэн адилаар) норматив биш, эмперик шинжтэй гэдгийг анхаарна уу. Өөрөөр хэлбэл, бид тодорхойгүй, ерөнхий санал бодлыг бус, харин, “баримт” (факт)-ын талаар хэлэлцдэг. Магадгүй үүнийг ойлгох хамгийн сайн арга бол та өгүүллээ бичиж байх явцдаа физик болон бусад тодорхой шинжлэх ухааны сурах бичиг уншиж байна гэж төсөөлөх явдал юм. Таны хэрэглэж байгаа бичлэгийн хэв маяг - үгийн сонголт тань иймэрхүү ямар нэг номтой тохирч байгаа эсэхийг өөрөөсөө асуу. Эхлэн бичигч нар олонтой хэрэглэх дуртай ч уг нь эрдэм шинжилгээний өгүүлэл бичихэд хэрэглэх ёсгүй зарим хэллэгийг доор жагсаалаа. Эдгээрээс өөр хэллэгүүд ч байдаг - зөвхөн тэдгээрийн тухай санаа өгөхийн тулд цөөн хэдийг нь дурдья.
1. Хэрэглэхэд зохимжгүй зарим норматив хэллэг (санаа бодол)
Эдгээр болон бусад иймэрхүү хэллэгүүд нь санаа бодлыг илэрхийлдэг. Таны санаа бодол чухал байх нь мэдээж, гэхдээ эдгээр хэллэгийг шинжлэх ухааны судалгаанд хэрэглэх нь зохимжтой биш. Өөрөөр хэлбэл таны мэдрэмж биш, харин шинжлэх ухааны үндэстэй баримт, нотолгоо, судалгаа илүү чухал шүү дээ. Өгүүллийн судалгааны үнэ цэнийг буруулдаг зарим хэллэг:
“Би …боддог”
“Би …мэдэрдэг”
“Би …итгэдэг”
“Энэ надад …санагддаг”
“Энэ нь сайн (муу)”
“Энэ нь илүү сайн (муу)”
“Энэ бол …хамгийн сайн (муу) арга зам”
2. Хэрэглэхэд зохимжгүй бусад хэллэг
Эдгээр хэллэг аятайхан сонсогдож болно, ялангуяа шинэ тутам бичиж байгаа үед. Хэдий тийм боловч тэдгээрийг хэрэггүй газар хэрэглэх нь ихэнхдээ илүүц, буруу байдаг. Жишээ нь, “Сайн мэддэг” зүйл гэж шинжлэх ухаанд юу байдаг билээ? Юу ч байдаггүй – бид ямар нэг зүйлийг шууд таамаглан хэлэх зохистой биш. Тэгвэл доорх хэллэг ямар санагдах вэ?
“Сайн мэддэг…”
“Бид бүгдийн мэдэж байгаагаар…”
“Мэдээжийн…”
“…илэрхий”
3. Өгүүлэл бичих явцдаа анхаарах зарим зүйл
Бичиглэлийн хэт олон заавар, дүрмийг байнга бодож мөрдөх нь стресс - түгшүүр үүсгэхээс цаашгүй. Өгүүллийг жинхэнэ ёсоор бичихэд зайлшгүй мөрдөх ёстой гуравхан дүрэм байдгийг санал болгоё:
А. Төвлөрөл: Батлах сэдвээ ямагт санаж бай, өөрийн санаагаа гаргах буюу дахин илэрхийлэхдээ ч түүнийг эргэн сана.
Б. Хөгжил: Та өөрийн санааг илэрхийлэхийн тулд логик үндэслэл гаргаж, үүнийгээ нотолгоогоор дэмжиж байх хэрэгтэй гэдгийг сана.
В. Уялдаа холбоо: Энгийнээр хэлбэл энэ нь таны өгүүлэл утга төгөлдөр болов уу, үгүй юу гэсэн үг. Өгүүллийн бүх хэсгүүд уялдаа холбоотой байна уу? Сэдвийн гол санаа, баримт, материалууд хоорондоо сайтар нийцэж байна уу? Энэ нь өгүүллээ бичиж дуусгаад хянан засварлахдаа (дараагийн хэсгийг харна уу) заавал шалгах ёстой тэр зүйл юм
II. Сайн бичилт гэдэг бол дахин бичихийн нэр
Өгүүллээ эртхэн дуусга. Тэгээд дараагийн өдөр нь түүнийгээ хянаж үз. Ямар нэг алдаа илрүүл. Та зарим нэг алдаагаа олж харах болно гэдгийг би танд баттай хэлж чадна. Үүнийг дараагийн өдөр нь дахиад хий, хэрвээ боломжтой бол үүнийг ахин хэд хэдэн удаа хий. Давтан хэлэхэд сайн бичнэ гэдэг бол дахин бичих, дахин сайжруулах гэсэн үг. Энэ нь гаргууд сайн бичдэг хүний хувьд ч чухал.
Бичилт ба хэв маяг
Written By Unknown on Thursday, January 17, 2013 | 8:01 PM
Labels:
Мэдээлэл,
Чөлөөт цаг
0 comments:
Сэтгэгдэл бичих