Нүүр » , , » Зохиолын хулгай

Зохиолын хулгай

Written By Unknown on Friday, January 18, 2013 | 12:35 AM

I. Энэ юу вэ?
 
Зохиолын хулгай (Plagiarism) гэдэг нь энгийнээр хэлэхэд хулгай юм. Хэрвээ та бусдын үгс болон санааг өөрийн ном, өгүүлэлдээ зүй бусаар авч хэрэглэвэл зохиолын хулгайч болно. Зохиолын хулгайнаас та болгоомжлох нь зүйтэй, эс тэгвээс хууль зүйн үүднээс багагүй сөрөг үр дагавартай.

 Зохиолын санаатай хулгай бол бусдын үгс болон санааг зориуд ашиглах буюу хуулбарлахтай холбоотой. Зохиолын хулгай санаатай биш байж болно. Энэ нь болгоомжгүй байлаа ч гэсэн хулгайн нэг төрөл. Ихэвчлэн ном зохиол, өгүүлэл бичих дүрэм, зааврыг мэдэхгүй буюу ойлгоогүйгээс үүдэн гардаг хулгай юм. Тиймээс болгоомжтой, хянамгай бай. Үүнээс урьдчилан сэргийлэх гол дүрэм юу вэ? Эх сурвалжаас ишлэл ав (тодруулбал, хүний бүтээлээс ямар нэг зүйл авсан л бол эх сурвалжаа дурьдах хэрэгтэй). Дахин давтан хэлэхэд: санаатай биш ч байсан зохиолын хулгай л бол хулгай шүү. Хүний 10 төгрөг хулгайлсан ч, 10 сая төгрөг хулгайлсан ч ялгаагүй хулгай болдогтой адил. Хулгай бол хулгай.

 II. Өөрчилсхийн илэрхийлэх (Paraphrasing) гэж нэг өвөрмөц арга бий
 
Өөрчилсхийн илэрхийлэх нь сэжиг авахуулахгүйгээр зохиолын хулгай хийх тусгай арга юм. Өөрчилсхийн хэлнэ гэдэг нь бүх үгийг өөр үгээр сольж хэлнэ гэсэн үг. Гэхдээ эх сурвалжийг нь дурдаагүй бол энэ нь мөн л зохиолын хулгай болно. Үүний оронд тухай эх сурвалжаас шуудхан ишлэн авч хэрэглэх нь хялбар.
 
III. Та зохиолын хулгай хийхээс хэрхэн зайлсхийх вэ?

 Доорх мөрдлөгүүд нь үүнээс зайлсхийх боломжийг танд олгоно.Юм бичихдээ цаг ямагт өөрийн үгээр бичихийг хичээ.Бусад хүний үгийг эх бичвэр эсвэл ишлэлийнхээ алинд ч хэрэглэсэн бай заавал эх сурвалжийг нь дурдаж өг.Эх сурвалжийг дурьдахгүйгээр бусдын үг, хэллэгийг ялимгүй ч гэсэн бүү өөрчлөн хувирга. Тухайн илэрхийлэл, санаа нь ерөнхийдөө бусдынхтай адилхан, эсвэл төстэй бол заавал ишлэл авах, эх сурвалжийг нь дурдах шаардлагатай.Та ямар нэгэн материал, баримт бичиг, мэдээллээс шууд ишлэл аваагүй ч гэсэн эх сурвалжийг нь дурд. Та бусдын үг, хэллэг, санааг ашиглаж байгаа л бол ишлэл авах эсвэл бичвэр дотроо эх сурвалжийг нь дурдах хэрэгтэй.

 Аливаа ишлэлийг дараах байдлаар хийнэ:

          1) Зохиогчийн нэр;
           2) Хэвлэгдсэн он;
           3) Хуудасны дугаар.
Эрдэм шинжилгээний өгүүлэл нь ном зүйтэй байна (үүнийг ишлэл авсан зүйлүүд, харьцуулан судалсан материал, эх сурвалж гэх зэргээр та хүссэнээрээ нэрлэж болно). Өгүүлэлдээ харьцуулан ашигласан бүх ажлыг та ном зүйдээ оруулах хэрэгтэй бөгөөд эдгээр нь таны ажлын хаа нэгтээ ишлэл болон орсон байх, эсвэл эх сурвалжаар дурдагдсан байх ёстой. Та ном зүйдээ оруулж буй ажил (зохиол) аа дараах байдлаар бичээрэй: 1) Зохиогчийн бүтэн нэр (овог, нэр); 2) Хэвлэгдсэн он; 3) Уг ажлын нэр - гарчиг (энийг бичихдээ “хашилтад хийх”, бичмэлээр бичих, тодруулах, доогуур нь зурах, ТОМ ҮСГЭЭР БИЧИХ зэргийн аль нэгийг ашиглана); 4) Эх сурвалж (сонин, сэтгүүл, web хаягын нэр, хэрвээ ном бол өөрийнх нь нэрнээс гадна хэвлэсэн хот, хэвлэлийн газрын нэрийг бичнэ). 

IV. Дүгнэлт:

Та эрдэм шинжилгээний өгүүлэл бичихийн тулд эх сурвалж ашиглахдаа энэ бүхнийг болгооно уу. Санаатай юу, болгоомжгүй юу гэдгээсээ үл шалтгаалан зохиолын хулгай нь буруу зүйл гэдгийг санаарай. Хэрвээ та эх сурвалжыг хэрхэн зөв хэрэглэх вэ гэдгийг цааш нь сонирхож байгаа бол энэ талын материалууд хангалттай бий. Гагцхүү эдгээрийг эрэн сурвалжлах л хэрэгтэй.

       

Бусдад түгээх :

0 comments:

Сэтгэгдэл бичих

 
Copyright © 2013. КУДС - All Rights Reserved