“Ulaanbaatar new Guide” сэтгүүл гэгээн хайрын өдөр Валентины баярт зориулан "Хайрын захидал"-ын уралдаан зарлажээ. Шалгарсан захидлыг “Ulaanbaatar new Guide” сэтгүүлд нийтлэхээс гадна бүтээлийн эзэнд сэтгүүлийн шинэ дугаараас гадна гарын бэлэгтэй гэнэ.
Мөн тус сэтгүүлийн хамт олон "Сар шинэ"-ийн баярыг тохиолдуулан хамгийн сайхан Монгол хувцастай хосын гэрэл зургийг шалгаруулах юм байна. Шалгарсан гэрэл зургийг сэтгүүлийн хоёрдугаар сарын дугаарт гарган гарын бэлгээр урамшуулах аж. Оролцохыг хүссэн хэн бүхэн Валентины баярт зориулан "Хайрын захидал"-аа ub_guide@yahoo.com хаяг руу илгээж болох юм байна.
0 comments:
Сэтгэгдэл бичих