1911 оны 01-р сарын 17-ны өдөр буюу "Өнөөдөр" эдийн засгийн чиглэлээр Нобелийн шагналт Жорж Стиглер (George Joseph Stigler) төрсөн байна.
Тэрбээр Вашингтоны Их Сургуулийг эдийн засагчаар төгссөн бөгөөд магистрын зэрэг хамгаалсныхаа дараа Чикагогийн Их Сургуульруу докторын зэрэг хамгаалахаар явж байжээ.
Тэрбээр Вашингтоны Их Сургуулийг эдийн засагчаар төгссөн бөгөөд магистрын зэрэг хамгаалсныхаа дараа Чикагогийн Их Сургуульруу докторын зэрэг хамгаалахаар явж байжээ.
1938 онд "Үйлдвэрлэл болон түгээлтийн онол" сэдвээр хамгаалсан энэхүү ажил нь 1941 онд олон нийтэд цацагдсан бөгөөд энэ үеэс эхлэн эдийн засгийн салбарынханд "алдаршиж" эхэлсэн байна.
Жорж Стиглер багшийн ажлыг хийж эхэлснээсээ хойш судалгааныхаа ажлыг үргэлжлүүлсээр байсан юм. Түүний шинжлэх ухааны сонирхолд хязгаар байгаагүй бөгөөд түүний судалгаа нь эдийн засгийн салбар дахь аж үйлдвэрийн бүтэц, зах зээл, ажилгүйдэл, засгийн газрын үйл ажиллагааны нөлөөлөл зэрэг чиглэлээр голчлон явагддаг байсан аж. Түүний ажлыг хожим үнэлэн, 1982 онд эдийн засгийн чиглэлээр Нобелийн шагнал олгосон ажээ.
Д. Отгонжаргал
0 comments:
Сэтгэгдэл бичих