Лев Никлайвич Толстой одоогоос 140- өөд жилийн тэртээ \1873-1877\ “Анна Каринина” романаа бичиж суухдаа хүний
жинхэнэ бие болсон оюун санааны толь бичигийг бүтээснээ хэрхэн мэдэх
билээ. Нэгэн зууны дараач орчин үеийн
хүмүүс бид энэ л тольноос өөрсдийгөө харж, эргэн тойрноо эрэгцүүлэн бодож
байна. Би саяхан Анна каринина романыг
уншлаа. Дэлхийн сонгодог бүтээлийн нэг
болсон уг зохиолыг уншаад төрсөн сэтгэгдэл, биеэрээ мэдэрсэн тэр мэдрэмжээ илүү
дутуу чимэггүйгээр бичихийг хүссэн юмаа. Би энэ золхиолд гардаг үйл явдалын
талаар бичихгүй харин үйл явдал хандаж
буй Аннагийн оюун санааны задаргаа өөрт минь хэрхэн нөлөөлсөн талаар товчхон юм
бичих гэсэн юм. Анна Карининаг уншиж
эхэлмэгц уран чамин үгийн сонголтоос илүү яг л эмэгтэй хүний дотоод ертөнцийг
өөрийнх юм шиг л бичсэнийг нь харан гайхаж, алмайр ч байлаа. Харин төгсгөлд нь
аймшигтай сэтгэлийн дарамтыг мэдэрсэн. Анна Каринина бол эмэгтэй хүн бүрийн
дотор байдаг тэр л зөрчилийг тод
томруунаар харуулж чадсан юм. Үйл явдалын гэхээсээ илүүтэйгээр сэтгэцийн
задаргааны роман гэвэл илүү онох болов уу?
Уншиж байхдаа өөрийн мэдэлгүй бодож,
сэтгэж буй үйлдлээ хянаж байлаа. Анна Карининагийн зан ааш, үзэл бодолтой
өөрийгөө харьцуулж байлаа. Хэрвээ би ийм зүйлтэй учирвал ямар сонголт хийх
бол?, Би яг ямар хүн юм бэ? зөв бурууг нь мэдэхгүй ч зүрх сэтгэлээ дагадаг Анна
шиг зоригтой эмэгтэй юү? Аль эсвэл сонголт хийхээс айж зугтан гүйгч үү гээд л
өөртөө анализ хийж эхэлсэн. Бүрэн дүүрэн хариултыг олоогүйч юмыг эргэцүүлэн бодож
санаа алддаг боллоо. Сайн муу аль нь болохыг би мэдэхгүй. Гэхдээ дэндүү үнэн
гэмээр эмэгтэй хүний амьдрал оюун санааны зөрчлийг тусгасан энэ роман миний
зүрх сэтгэлд хүчтэй нөлөө үзүүлсэн. Төгсгөлдөө Аннагийн сонгосон зам намайг цочирдуулсан,
үхэж төгсөнө гэдгийг мэдэж байсан ч шууд л сэтгэлээр унасан аймшигтай, бүх л
сэтгэлийн дарамтаа өөртэйгөө булшилсан түүний үйлдэлийг буруутгах аргагүй. Хүн
өөртэйгээ зөрчилдөхөөр үхэлд хүргэдгийн тод жишээ энэ юмаа. Энэ бүх оюун
санааны орон зай дахь тэмцлийг үзүүлж чадсанаараа хүн төрөлхтний дунд мөнхийн
бүтээл болон үлдсэн бизээ. Яг одоо ч би түүний
тухай эрэгцүүлэн байна.
Д.
Амартүвшин
хэтэрхий их алдаатай бичих юм.
ReplyDelete