Нүүр » , » Дотоодын тэтгэлэгт хөтөлбөрүүд

Дотоодын тэтгэлэгт хөтөлбөрүүд

Written By Unknown on Wednesday, January 23, 2013 | 5:48 PM


Оюутан залуусын хувьд санхүүгийн тэтгэлэг аван сурах боломж зөвхөн гадаад улс оронд байдаггүй билээ. Дотооддоо ч аль нэг байгууллага, сургуулийнхаа тэтгэлгээр боловсрол эзэмших үүд хаалга нээлттэй бий. Гагцхүү оюутан өөрөө л идэвх, санаачлага, хүсэл тэмүүлэлтэй байвал энэ болгомжийн үүд хаалга  үргэлж нээлттэй байна.
Монгол дахь тэтгэлэгт хөтөлбөрүүдийг цувралаар хүргэж байна.
РИО ТИНТО ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР:
Тавигдах шаардлага:
-Дотоодын их, дээд сургуулийн III дамжаанд суралцдаг байх
-Нийгмийн ажилд идэвхтэй оролцдог, сурлагын онцгой амжилт гаргасан
-Өгөгдсөн сэдвээр эссэ бичих
Тэтгэлгийн хэмжээ:
Сургалтын төлбөрөөс гадна сар бүр 100 ам.доллар

МОННИС” КОМПАНИЙН ТЭТГЭЛЭГ
Тавигдах шаардлага:
-Бакалаврын зэрэг горилон суралцаж буй III, IV дамжааны оюутан байх
-Сурлага, урлаг спортын амжилт гаргасан байх
-“Ирээдүйн зорилт” сэдвээр эссэ бичих
Тэтгэлгийн хэмжээ:
Сургалтын төлбөрийг даах бөгөөд амжиргааны түвшин доогуур айлын хүүхдүүдийг онцгойлон авч үзнэ.
М-СИ-ЭС ГРУППЫН ТЭТГЭЛЭГ
Тавигдах шаардлага:
-Дотоодын их, дээд сургуулийн III дамжаанд суралцдаг байх
-Сурлагын голч дүн 3.0-ааш дээш байх
-Эрдэм шинжилгээний хуралд амжиллтай оролцон, зарласан тодорхой нэг сэдвээр илтгэл тавьж хамгаалах
Тэтгэлгийн хэмжээ:
Сар бүр 50 мянган төгрөгийн тэтгэмж авах бөгөөд сургуулиа төгсөөд тус байгууллагад ажиллах боломжтой

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Бусдад түгээх :

0 comments:

Сэтгэгдэл бичих

 
Copyright © 2013. КУДС - All Rights Reserved