Нүүр » » Cэтгүүлч нийтлэлчдийн дунд бүтээлийн уралдаан зарлалаа

Cэтгүүлч нийтлэлчдийн дунд бүтээлийн уралдаан зарлалаа

Written By Unknown on Wednesday, January 23, 2013 | 5:42 PM


Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй  "Зөв Монгол хүн" боловсролын чанарын шинэчлэлийн хөтөлбөрийн тэргүүлэх дөрвөн чиглэлийн нэг болох "Сурагч, оюутан, багш, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж, тогтолцооны шинэчлэл хийх" зорилтын хүрээнд хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид, чөлөөт нийтлэлчдийн дунд бүтээл/сурвалжлага, нийтлэл, ярилцлага/-ийн "Хүүхэд бүрийг хөгжүүлдэг багш" сэдэвтэй  уралдаан зарлаж байна.
Хүүхэд нэг бүрийн хөгжлийг дэмжиж буй багшийн талаарх тэргүүн туршлага бүхий мэдээллийг хэвлэл, мэдээллийн хэрэгслэлээр дамжуулан нийтийн хүртээл болгосноор нийгэм дэх багшийн нэр хүнд, үнэлэмжийг дээшлүүлж, боловсролын чанарын шинэчлэлийг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой ажээ.
Уралдааныг  01 дүгээр сарын 15-ны өдрөөс 02 дугаар сарын 08-ны өдрүүдэд  зохион байгуулна.
       Ажлын хэсэг нь уралдаанд ирсэн бүтээлийг дараах үе шаттайгаар зохион байгуулах юм байна. Үүнд:
       Уралдааныг зарлах хугацаа: 2013 оны 01-р сарын 15
       Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2013 оны 02 сарын 8
       Бүтээлийг шалгаруулах хугацаа: 2013 оны 02-р сарын 11
       Шалгарсан бүтээлийг нийтэд зарлана.

Шалгуур үзүүлэлт:
а/.Хугацаа: Уралдаанд оролцох бүтээл нь 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2013 оны 02 сарын 8-ны өдрүүдэд  сонин хэвлэл, сайтад нийтлэгдэж, телевизээр цацагдсан байх
б/ Агуулга:  Уралдаанд оролцох  бүтээл нь олон нийтийн анхаарлыг татсан, нийгмийн сэтгэл зүйд хүрсэн, хүүхэд нэг бүрийг хөгжүүлж буй тэргүүн туршлага, тулгамдсан асуудлыг шийдсэн арга замыг харуулсан асуудлыг хөндсөн байх
Уралдааны сэдвийн хүрээнд тодорхой асуудлыг олны анхаарлыг татах, нийгмийн сэтгэлзүйд хүрч, зан үйлд болон шийдвэр гаргахад нөлөөлөхүйц хэмжээнд хөндсөн байх.
в/ Бүтээлийн хэмжээ:
•    Телевизийн бүтээл:  үргэлжлэх хугацаа 10-30 минут байх. 
•    Сонин хэвлэлийн бүтээл: А2 форматын 1/4-1/2 талбайд багтаасан байхг/ Сэтгүүл зүйн төрөл зүйл:
Товч мэдээнээс бусад бүх төрөл зүйл байж болно
д/ Сэтгүүл зүйн мэргэжлийн шалгуур:
Баримт судалгаанд тулгуурласан,  тэнцвэртэй, бодитой, хэл найруулгын хувьд шаардлага хангасан, дүрс, графикийг үр бүтээлтэй ашигласан, сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүйг баримталсан байх
е/ Оролцогч:
Уралдаанд бие даасан болон багаар гүйцэтгэсэн бүтээл оролцох боломжтой. Оролцогч нь Монгол улсын иргэн байна.
Нэг хүн бие даан болон багаар оролцож болно. Уралдаанд орролцогч нь Монгол улсын иргэн байна.
ё/ Хэл найруулга:
Бүтээл нь монгол хэл дээр, хэл, найруулага, хэллэгийн алдаагүй байх
Бүтээл монгол хэл дээр хийгдсэн байх
Жич:-Уралдаанд ирүүлсэн бүтээлийг Боловсрол шинжлэх ухааны яам цаашид сурталчилгааны зориулалтаар ашиглах эрхтэй байна

Уралдааны шагналын сан:
Tелевизийн бүтээл
1-р байр -1     Өргөмжлөл, 1,000,000төгрөг.
2-р байр -1     Өргөмжлөл, 800.000 төгрөг
3-р байр -1     Өргөмжлөл, 500.000 төгрөг

Сонин, сэтгүүл, веб сайт
1-р байр -1     Өргөмжлөл, 1,000,000төгрөг.
2-р байр -1     Өргөмжлөл, 800.000 төгрөг
3-р байр -1     Өргөмжлөл, 500.000 төгрөг

Уралдааны материал хүлээн авах хаяг:
Улаанбаатар: Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-44, Засгийн Газрын гуравдугаар байр, 107 тоот
Лавлах утас:  266131, И-мэйл: info@mecs.gov.mn,  Веб: www.mecs.gov.mn
Бусдад түгээх :

0 comments:

Сэтгэгдэл бичих

 
Copyright © 2013. КУДС - All Rights Reserved