Монголчуудын баяр, жаргал, амьдрал, тэмцэл, ахуйн байдал, ёс заншлын илэрхийлэл болж , өнө эртнээс өнөөг хүртэл үе залган уламжилж ирсэн үндэсний уламжлалт бүжгийн ховор хосгүй төрөл болох бие, биелгээгээ геннисд бүртгүүлэхээр зэхэж байна. Нийт 5000 бие биелгээчнийг биелүүлж геннисийн номонд бүртгүүлэх аж. Үүнтэй холбогдуулан Монголын ардын язгуур бий, биелгээг хадгалж хамгаалах, үеэс үед өвлүүлэх, бий биелгээний гэрийн болон шавь сургалт, албан болон албан бус сургалтыг өргөжүүлэх ажлыг орон даяар зохион байгуулж байна. Энэхүү үйл ажиллагааны нээлт аймгийн ЕБ-ын 9-р сургуульд болжээ. Хоёр сарын хугацаанд Монголын бие биелэг холбооны Дархан -уул аймгийн салбарынхан ерөнхий боловсролын сурагчид, дуу хөгжмийн багш нарт бие биелгээний сургалтыг явуулах юм байна. Энэ хугацаанд суралцсан хүүхдүүдээ ирэх зургаадугаар сард язгуур урлагийн бие биелгээний их наадамд оролцуулах аж.Монгол бүжгийн намба төрх, монгол хүний сэтгэл хөдлөлийн онцлог чанарыг угсаатны бүжиг, бие биелгээс салгах аргагүй юм. Бие биелгээг хийхэд хүний үе бүхэлдээ хөдөлдөг байна. Уран гимнастик хийхэд 2000 орчим хөдөлгөөн хийдэг бол бие биелгээ хийхэд 4000 гаруй хөдөлгөөн хийгддэг байна. Дэлхий дээр ийм хосгүй урлаг хаа ч байхгүй учир үүнийгээ геннисийн номонд оруулах ажил ийнхүү эхлэж байна. Нэг аймгаас ойролцоогоор 500 орчим бие биелгээчинг сонгон Улсын их баяр наадмын үеэр биелүүлэх юм байна.
Нүүр »
Онцлох мэдээ
» Үндэсний уламжлалт бүжиг бие, биелгээгээ геннисд бүртгүүлнэ
Үндэсний уламжлалт бүжиг бие, биелгээгээ геннисд бүртгүүлнэ
Written By Unknown on Thursday, February 28, 2013 | 6:16 PM
Labels:
Онцлох мэдээ
0 comments:
Сэтгэгдэл бичих