Нүүр » » Тэтгэлгийн данс нээлгэхэд оюутнуудаас хураамж авахгүй

Тэтгэлгийн данс нээлгэхэд оюутнуудаас хураамж авахгүй

Written By Unknown on Thursday, February 28, 2013 | 6:18 PM


БШУ-ны сайд Л.Гантөмөр А58 тоот тушаалаар "Үндэсний болон урамшууллын тэтгэлгийг суралцагчийн  картын дансаар олгох түр журам"-ыг баталж, оюутнуудад сар бүр олгож байгаа үндэсний болон урамшууллын тэтгэлгийг ямар нэг саадгүйгээр эзэндээ очдог болох ажлыг эхлүүлсэн.Өөрөөр хэлбэл тэтгэлгийн мөнгийг Сургалтын төрийн сангаас сургуулиуд руу, сургууль нь оюутандаа олгодог байсныг өөрчилж оюутны тэтгэлгийг сургалтын төрийн сангаасарилжааны банкууд руу шилжүүлэхээр болсон. Харин оюутнууд өөрсдийн сонгосон нэг арилжааны банкинд тэтгэлгийн дансаа нээлгэж, тэтгэлгийн карт авсанаар мөнгөө дансаараа дамжуулан шууд авах боломжтой болж байгаа юм.

"Үндэсний болон урамшууллын тэтгэлгийг суралцагчийн  картын дансаар олгох түр журам"-ын 3.5-д оюутны сонгосон арилжааны банк нь тэтгэлгийн данс нээж, карт олгохдоо ямар нэг хураамж авалгүй, үнэ төлбөргүй үйлчлэх тухай заасан байна. Тэгэхээр оюутнууд үлдэж байгаа 13 хоногийн дотор өөрөө үйлчлүүлэхэд хамгийн дөхөм нэг арилжааны банкийг сонгон шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлэн очиж тэтгэлгийн дансаа үнэгүй нээлгэн, тэтгэлгийн картаа ч мөн үнэгүй авах юм байна.
Бусдад түгээх :

0 comments:

Сэтгэгдэл бичих

 
Copyright © 2013. КУДС - All Rights Reserved