Үндэсний стандартын шинжлэх ухаан техникийн төвшний улсын үзлэг улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа. Тус үзлэгт Спорт, соёл, аялал жуулчлалын яам хамрагдаж, салбар тус бүрээр ажлын хэсэг байгуулан ажилласан байна. Ажлын хэсгүүд үзлэгийн дүнг дуусгаж СХЗГ-т тайлангаа ирүүлээд байгаа ажээ. Уг үзлэгийн үр дүнг үндэслэн цаашдын зорилтоо тодорхойлж тус салбарт мөрдөгдөж байгаа 19 стандартыг хянаж шинэчлэх юм байна. Мөн 41 стандартыг шинээр боловсруулахаар болжээ.
0 comments:
Сэтгэгдэл бичих