Өнөөдөр Уран зургийн галерейд 15.00 цагт “Керамик арт” студи, 116 дугаар дунд сургуулийн сурагчдын хамтарсан “Тэмтрэхүй” үзэсгэлэнгийн нээлт болно. Монголын Урлагийн Зөвлөл, Соросын сангийн дэмжлэгтэйгээр “Тэмтрэхүй” төсөл хэрэгжиж буй билээ. Энэ хүрээнд харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн дүрслэх урлагийн боловсролд хувь нэмэр оруулах, өөрсдийн гараар бүтээл туурвих, түүнийгээ үзэсгэлэнгийн хэлбэрээр бусадтай хуваалцах, олон нийтэд танилцуулах боломжийг олгоход оршиж байгаа аж. Төслийн хүрээнд харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд сургалт зохион байгуулах, улмаар тэдний бүтээлээр үзэсгэлэн гаргах, уг үйл явцыг нэвтрүүлэг болгон цацах зэрэг үйл ажиллагаанууд явуулахаар төлөвлөжээ.
0 comments:
Сэтгэгдэл бичих