“Харанга” хамтлагийн бөмбөрчин Н.Пүрэвдаш өнгөрсөн жил “Солонго” охидын жааз хөгжмийн хамтлаг байгуулсан нь урлаг сонирхогчдын зүгээс өндөр үнэлгээ авсан. Монголын анхны мэргэжлийн эмэгтэй саксафонч, жааз уран бүтээлчдийг гаргаж ирэх нь түүний зорилго. Тэгвэл долоон гишүүнтэй “Солонго” хамтлаг энэ сарын 8-нд анхны тоглолтоо “River sounds” клубт хийхээр болжээ. Тэд дэлхийн жааз, блюз, сөүл урсгалын шилдэг бүтээлүүдээс хүргэх юм. Түүнчлэн тоглолтод урилгаар “Лемонс”, “Маднесс”, “Булсара” хамтлаг уран бүтээлээ хүргэх аж.
0 comments:
Сэтгэгдэл бичих