Монголын фото сэтгүүлчдийн үзэсгэлэн нээгдлээ
Written By Unknown on Wednesday, March 6, 2013 | 8:22 PM
Монголд үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан үе үеийн гэрэл зурагчдын хамтарсан үзэсгэлэн өчигдөр Төрийн ордонд нээлтээ хийжээ. Тус үзэсгэлэнд XIX зууны сүүлч, ХХ зууны эхэн үед Монголоор аялсан гадаадын гэрэл зурагчдын бүтээлээс эхлээд Монголын анхны гэрэл зурагчдын болон орчин цагийн гээд нийт 90 гаруй уран бүтээлчийн 500 гаруй бүтээл багтсан байна. Монголын анхны гэрэл зурагчин С.Бадам, Б.Дамбийжанцар нар Богд хааны гэрэл зурагчнаар ажиллаж, Богд хаан ордныг анх удаа хальснаа үлдээсэн нь энэхүү үзэсгэлэнг чимэж байгаа юм.
Дашрамд дуулгахад тус үзэсгэлэн энэ сарын 20-ыг хүртэл буюу 14 хоног үргэлжлэх ажээ
Labels:
Мэдээ,
Фото мэдээ,
Чөлөөт цаг
0 comments:
Сэтгэгдэл бичих