“Брижит Жонсын өдрийн тэмдэглэл” киног адил нэртэй романаас сэдэвлэн бүтээсэн. Тэгтэл тус романы зохиолч Хелен Филдинг удаахь дэвтрийг нь бичиж дуусгажээ. Ингэснээр есөн жилийн өмнө хоёрдугаар ангийг үзснээс хойш гуравдугаар анги нь мөдхөн зураг авалтаа эхлүүлэхээр болж байгаа гэнэ. Зохиолч Хелен Филдинг зохиолоо бичиж дуусгаснаа мэдэгдээд “Цаг хугацаа урагшилж байгаа тул Брижит Жонс мөн өөрчлөгдөн, урагшилсаар байгаа. Гэхдээ түүний үндэс, мөн чанар нь хэвээрээ” хэмээн мэдэгджээ. Брижит Жонсын дүрийг гайхалтай бүтээсэн жүжигчин Рене Зельвегер ч энэ мэдээг тун баяртай хүлээн авсан гэнэ. Тэгэхээр мөдхөн цайлган хэрнээ эрч хүчтэй бүсгүйн бүтэлгүй гэмээр гэнэн түүхийг дахин үзэх нь ээ.
“Брижит Жонсын өдрийн тэмдэглэл” дахин дэлгэцнээ
Written By Unknown on Wednesday, February 6, 2013 | 7:08 PM
Labels:
Кино ертөнц,
Мэдээ
0 comments:
Сэтгэгдэл бичих