Нэгэн үе залуусыг байлдан дагуулж байсан “Digital “ хамтлагийн бүхий л дуу нь сонсогчдын дунд хит болж байсан үе саяхан. Харин тус хамтлаг нь уран бүтээлээсээ түр завсарлаж фэнүүдээ гонсойлгож байсан ч олон сайхан дуунууд нь хүн бүхэнд ямарваа нэгэн дурсамжийг нь хадгалж байдаг болохоор одоо ч гэсэн бидний сэтгэлд тодхон байдаг нь гайхалтай. Тэгвэл “Digital” хамтлаг нь хүсэн хүлээсэн фэнүүддээ болон тус хамтлагийг сонсож, дэмждэг мянга мянган залуустаа зориулан энэ оны хоёрдугаар сарын 14-нд буюу гэгээн хайрын валентины өдөр “Зүрх рүү” нэртэй өөрсдийн бие даасан тоглолтоо UB паласын концертийн их танхимд тоглох аж. Тоглолтонд 14-жилийн турш хийсэн уран бүтээлүүдээс сонсогчидынхоо сайн мэдэх шилдэгийн шилдэг 20 уран бүтээлээ хүргэх бөгөөд тус тоглолтонд урилгаар “ice top” хамтлаг өөрсдийн ая дуугаа өргөх болно. Мөн хөдөө орон нутгуудынхаа сонсогчдодоо зориулан тоглолтын маргааш буюу хоёрдугаар сарын 15-нд Дархан, 16-нд Эрдэнэт, 17-нд Хөтөл, 18-нд Сэлэнгэ, 19-нд шарын гол, 20-нд Зүүн хараа хотуудад тус тус тоглох гэнэ. Мөн европын 12 улс орнуудаар хоёрдугаар сарын 25-с гуравдугаар сарын 25-ныг хүртэл нэг сарын хугацаатайгаар аялан тоглолтоо үргэлжлүүлэх юм байна
0 comments:
Сэтгэгдэл бичих