Нүүр » » АТМ-ийн машинд иргэд мөнгөө алдах болжээ

АТМ-ийн машинд иргэд мөнгөө алдах болжээ

Written By Unknown on Saturday, February 9, 2013 | 11:31 PM

Нэг үеэ бодвол манай иргэд тэр болгон бэлэн мөнгө биедээ авч явахаа больжээ. Виза карт ашиглах нь элбэг болсон. Ихэнх дэлгүүр, үйлчилгээний газрууд ч виза картаар үйлчилж байгаа. Мөн хаа сайгүй л бэлэн мөнгөний машин болох АТМ бий. Тиймдээ ч их хэмжээний бэлэн мөнгө авч яваа иргэд хулгайчид алдах вий хэмээн айж сандрах хэрэггүй болж. Шаардлагатай тохиолдолд виза картаараа гүйлгээ хийж, ойрхон байх АТМ-ээс мөнгө авдаг боллоо. Мөнгөний машин нь хулгайчаас найдвартай хэмээн манай иргэд итгэж найддаг. Гэтэл тийм биш юм байна. АТМ-д мөнгөө алдсан иргэдийн гомдол цөөнгүй байдаг юм билээ. Урьд нь тухайн банкны АТМ зөвхөн өөрийнхөө үйлчлүүлэгчдийн виза картыг уншиж мөнгө гаргадаг байсан. Тэгвэл манай банкууд энэ тал дээр дэвшил гаргаж, нэгдсэн сүлжээтэй болсон юм. Аль ч банкны үйлчлүүлэгч дуртай АТМ-ээс мөнгө авах боломжтой. Гэхдээ 500 төгрөгийн шимтгэл төлдөг. Ингэж мөнгө авсан иргэдийн данс нэлээд дундардаг болсон сурагтай.
Бусдад түгээх :

0 comments:

Сэтгэгдэл бичих

 
Copyright © 2013. КУДС - All Rights Reserved